АНУ-ын 10 муж сонгуулийн өдөр нутаг дэвсгэрт нь дата төвүүд байгуулахыг зөвшөөрөх эсэх асуудлаар саналаа өгнө
- Words
- 397
- Chars
- 2970
- AI summary
- Yes
Voters in 10 U.S. states will decide on midterm Election Day whether to restrict data center construction in the areas where they live. The rapid growth of the artificial intelligence sector has created a need to build data centers quickly, which has met resistance from local residents. The ballot measures concern whether such construction should be limited in their communities.
АНУ-ын 10 мужийн сонгогчид Конгрессын завсрын сонгуулийн өдөр өөрсдийн амьдарч буй бүс нутагт дата төвүүдийн бүтээн байгуулалтыг хязгаарлах эсэх асуудлаар саналаа өгөх гэж байна. Хиймэл оюун ухааны салбарын огцом хөгжлийг хангахын тулд дата төвүүдийг хурдацтай барьж байгуулах шаардлага үүссэн нь орон нутгийн иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Энэхүү эсэргүүцэл нь АНУ-д дата төвийн зах зээл хамгийн хурдацтай хөгжиж буй мужуудын нэг болох Охайод онцгой тод ажиглагдаж байна. Судалгааны "Ballotpedia" бүлгийн мэдээлснээр тус улсын бусад аль ч мужаас илүүтэйгээр Охайо мужид дата төвүүдтэй холбоотой асуудлууд хурцаар яригдаж байгаа бөгөөд Мягмар гарагт болох завсрын сонгуулийн үеэр нийт 21 санал, санаачилгын талаар саналаа хураалгахаар болжээ. Орон нутгийн идэвхтэн Жессика Бэйкерийн хэлснээр тодорхой төрлийн дата төвүүдийн барилгын ажлыг хориглох санаачилгыг Ардчилсан болон Бүгд Найрамдах намын аль алиных нь гишүүд дэмжиж байгаа аж. Тэрбээр "Бид бүгд ижил зүйлийг хүсэж байна" гэж хэлсэн юм. "Conserve Ohio" нэртэй хөдөлгөөний гишүүн Бэйкерийн тайлбарласнаар дата төвүүдийн цахилгаан эрчим хүч болон усны хэрэглээтэй холбоотой санаа зовнилууд нь энэхүү эсэргүүцлийг өдөөж байга...
Open article