⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ирэх сарын 1-нээс дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авах, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

ikon.mn ·Mongolia · world
Words
152
Chars
1193
AI summary
Yes
Full story

Ulaanbaatar Thermal Network JSC announced that from the first day of next month it will not carry out switchovers or new connections on the integrated network and centralized heat supply systems. The company linked the decision to the start of the 2026-2027 winter peak-load regime in the energy systems. The announcement also refers to the heating season’s start and end periods and to energy supply interruptions, according to the available text.

Ирэх сарын 1-нээс нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийхгүйг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас мэдэгдсэн байна. Энэ тухай тус компаниас "2026-2027 оны өвлийн оргил ачааллын горим ажиллагааг эрчим хүчний системүүдэд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан халаалтын улирал эхлэх, дуусах хугацаанд хэрэглэгчдийн эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах үүднээс нэгдсэн сүлжээнд болон төвлөрсөн дулаан хангамжийн системүүдэд сэлгэн залгалт, шинээр холболт хийх үйл ажиллагааг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зогсооно. Улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл тусламжаар хэрэгжих, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд, зайлшгүй аваарийн захиалгаар хийгдэх сэлгэн залгалтын захиалгыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дурдсан цаг хугацаанд зохион байгуулж ажиллана. Тухайн заасан хугацаанд дулааны төв болон салаа шугамаас огтолгоо авах, сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүй" гэв. 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн 14,500 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хангах бол 266 барилга, объект шинээр дулааны эрчим хүчинд холбогдохоор техникийн нөхцөл авчээ.

Open article