⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Гүйцэтгэх захирал нь Хятадын тагнуултай харилцаатай болсон гэх мэдээллийг Nvidia компани няцаажээ

ikon.mn ·Mongolia · economy
Words
320
Chars
2370
AI summary
Yes
Full story

Nvidia denied reports linking its CEO Jensen Huang to Chinese intelligence, according to the article's headline. The New York Times reported that U.S. intelligence agencies had targeted a person who had business dealings with Jensen Huang and who may have been connected to Chinese intelligence. The person, Alice Huang (also known as Huang Le), is an executive at Singapore-based data center company Megaspeed and has no family relationship with Jensen Huang, the report said.

АНУ-ын тагнуулын байгууллагууд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуантай бизнесийн харилцаатай байсан, Хятадын тагнуул байж болзошгүй нэгэн этгээдийг онилсон тухай New York Times сонин мэдээлжээ. Женсен Хуантай төрөл садны ямар ч холбоогүй Алис Хуан (эсвэл Хуан Лэ) гэгч эмэгтэй нь Сингапурт төвтэй Megaspeed хэмээх дата төвийн компанийн удирдах албан тушаалтан юм байна. Түүнийг өмнө нь Nvidia компанийн чипүүдийг Хятад руу хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж, улмаар Америкийн албаныхан түүнийг хяналтдаа авч, үйл ажиллагааг нь ажиглаж эхэлжээ. New York Times сонин нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан мэдээлснээр албаныхан түүнийг Хятадын тагнуулын сүлжээнд ажиллаж, Бээжин рүү арилжааны нууц мэдээллүүдийг дамжуулдаг байсныг тогтоосон гэнэ. Тухайлбал Америкийн албаныхан хяналт шалгалтынхаа явцад Алис Хуан нь Nvidia компанийн гүйцэтгэх захиралтай ойр дотно харилцаа тогтоосныг илрүүлсэн юм байна. Nvidia-гийн хүчирхэг чипүүд нь хиймэл оюун ухааны салбарын огцом хөгжлийн гол тулгуур болж байгаа бөгөөд үүний ачаар Женсен Хуан тус салбарын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг болсон юм. АНУ-ын засаг захиргаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн салбарт тэргүүлэгч б...

Open article