⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Б.Мөнхжаргал: Гэр хороололд тэжээж байгаа нохой, муурыг бүртгэлжүүлж, вакцинд хамруулна

ikon.mn ·Mongolia · health
Words
394
Chars
2922
AI summary
Yes
Full story

A former black fox farm in Khan-Uul district’s 13th khoroo has been turned into a temporary shelter for dogs and cats. The facility is owned by the capital city, and the Capital Veterinary Department is responsible for its operation. As of today, the shelter holds around 168 dogs and more than 40 cats. The report’s title quotes B. Munkhjargal saying that dogs and cats kept in ger districts will be registered and vaccinated.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, хуучнаар хар үнэгний фермийг нохой, муур түр асрамжлах байр болгоод буй. Уг объект нь нийслэлийн өмчид байдаг бөгөөд Нийслэлийн Мал Эмнэлгийн Газар нохой, муур түр асрамжлах байрны үйл ажиллагааг хариуцдаг байна. Өнөөдрийн байдлаар тус байранд 168 орчим нохой, 40 гаруй муур байгаа аж. Сүүлийн жилүүдэд газар чөлөөлөлттэй холбоотойгоор гэр хорооллоос орон сууцанд орж байгаа айл өрхүүд нохойгоо асрамжийн байранд авчирч өгдөг байна. Нохой, муураа асарч чадахгүй болсон тохиолдолд эзэнгүй орхихгүй, асрамжийн түр байранд авчирч өгөхийг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) уриаллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 2025 онд 8,000 гаруй айл өрх, 2026 онд 22,000 гаруй айл өрх газар чөлөөлөлтөд өртсөн бөгөөд эдгээр айл өрхийн нохой гудамжинд гарах эрсдэл үүсжээ. Харин гэрийн тэжээвэр нохой, муурыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах гэж байгаа тухай УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал "2024 онд Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдсан. Хуулийн дагуу гэрийн тэжээвэр нохой, муурыг бүртгэлжүүлэх ажил хийгдэх ёстой. Хүнс хөдөө аж ахуйн яам болон Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох нарийвчилсан зохицуу...

Open article