Нобелийн шагнал өгөөгүйнхээ төлөө АНУ-ын ерөнхийлөгчид доромжлуулсан Норвеги улс жорлонгуудаа алдаршуулжээ
- Words
- 564
- Chars
- 4032
- AI summary
- Yes
US President Donald Trump insulted Norway during an event, calling it a "shithouse country" because it did not give him the Nobel Peace Prize. In response, the tourism organization Visit Norway decided to make the country's public toilets "great again." Rather than taking offense, the Norwegian tourism body chose to respond with this toilet initiative.
АНУ-ын ерөнхийлөгчийн доромжлолын хариуд "Visit Norway" байгууллага тус улсын нийтийн бие засах газруудыг "дахин аугаа" болгохоор шийджээ. Дональд Трамп саяхан нэгэн арга хэмжээний үеэр өөрт нь энх тайвны Нобелийн шагнал өгөөгүй Норвеги улсыг "жорлон улс" (shithouse country) гэж доромжилсон юм. Гэвч Норвегийн аялал жуулчлалын байгууллага үүнд эмзэглэхийн оронд харин ч улс орныхоо хамгийн гоёмсог бие засах газруудыг олон нийтэд дэлгэн харуулахаар шийджээ. "Visit Norway" байгууллага өөрсдийн цахим хуудсандаа "Эдгээр нь дэлхийн хамгийн шилдэг 'жорлонгууд' мөн үү?" гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлсэн байна. Тус байгууллага Норвегийн хамгийн өвөрмөц дизайн хийцтэй, хамгийн гоёмсог нийтийн бие засах газруудын зургийг нийтлээд "Норвеги улс бие засах газруудаа дахин аугаа болгож байна! Эдгээр бие засах газруудад зөвхөн бие засах хэрэгцээ гарсан үедээ ч гэлтгүй тийм хэрэгцээгүй үедээ ч зочлоход илүүдэхгүй" хэмээн бичжээ. Трамп АНУ-ын завсрын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө буюу Ням гарагт Мичиган мужид болсон цуглааны үеэр "Үнэнийг хэлэхэд Норвеги бол шал хэрэггүй газар. Норвеги одоо бүр ‘жорлон шиг орон' болчихсон байна" гэж мэдэгдсэн бөгөөд тэр энэ үг хэллэгээ өмнө нь Хаити, Ливи, С...
Open article