"Цагдаа нар хурааж авсан мансууруулах бодисынхоо талыг нь буцааж зах зээл дээр гаргадаг"
- Words
- 1098
- Chars
- 7432
- AI summary
- Yes
A young man who has bought and used drugs for more than 10 years contacted the editorial office and asked for his personal information to be kept secret. He spoke openly about a hidden drug-related “world” that he said the outlet did not know about. He described his decision to speak as an attempt to expose the underground drug trade, its network and the people involved. The headline presents the account with a quote saying police return half of the drugs they confiscate to the market.
Мансууруулах бодис худалдаж авч, хэрэглэж 10 гаруй жил болсон нэгэн залуу манай редакцад хандсан юм. Хувийн мэдээллээ нууцлахыг хүссэн тэрбээр хар тамхитай холбоотой бидний мэдэхгүй "ертөнц"-ийн талаар илэн далангүй ярив. Ийн зориглосон нь мансууруулах бодисын далд наймаа, сүлжээ болон түүнд оролцогчдыг илчлэхийг зорьсон явдал хэмээн тайлбарласан. Мөн кино, сошиалаас л хардаг хар тамхи хэрэглэгчид ямар амьдрал туулдгийг сургамж болгох зорилгоор хэвлэлд хандаж байна гэсэн юм. Түүний ярианы сүүлийн хэсгийг хүргэж байна. Эхний хэсгийг ЭНД дарж уншина уу. - Хар тамхи зардаг хүмүүс ямар зохион байгуулалтаар ажилладаг вэ? - Хар тамхи зардаг, наймаалдаг сүлжээ биш бүхэл бүтэн мафи байгаа. Танилын хүрээллээр олж авч хэрэглэдэг байснаа болиод олон жил болж байна. Хар тамхи зардаг газрууд зүгээр л онлайн дэлгүүр шиг асуудалгүй ажиллаж байна. Телеграмм дээрх онлайн дэлгүүрүүд чат боттой болтлоо өргөжсөн. Фэйсбүүк дээр "долоо хоногийн хэдэн зуун ам.долларын цалинтай бараа хүргэгчийн ажил байна" гэсэн зар харж байсан уу. Энэ нь Оросуудын ажиллуулдаг хар тамхины дэлгүүрийн барааг зөөх ажил гэсэн үг. Оросууд 2-3 удаа туршилтаар ажиллуулаад болж байвал эхний удаад 10 грамм хар тамхи тээвэрлүүлж үз...
Open article