Финланд улс дата төв байгуулах зорилгоор ой мод сүйтгэсэн Google компанийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв
- Words
- 457
- Chars
- 3314
- AI summary
- Yes
Finnish police have opened a criminal investigation into possible violations of environmental law at a site in northern Finland where Google plans to build a data center. Authorities said Google subsidiary Tuike Finland was involved at the planned site in Muhos, where Finnish law requires an environmental impact assessment. The case concerns allegations tied to forest damage at the planned data center site.
Финландын цагдаагийн байгууллага тус улсын хойд хэсэгт Google компанийн дата төв байгуулахаар төлөвлөж буй газарт байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эрх баригчдын мэдээлснээр Google-ийн охин компани болох "Tuike Finland" нь Мухос дахь төлөвлөсөн талбайд Финландын хуулиар шаардлагатай байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийж дуусгахаасаа өмнө 330 га талбай бүхий ойг цэвэрлэж, ус зайлуулах ажил хийсэн байна. Финланд улс нь бусад Нордикийн орнуудын нэгэн адил геополитикийн харьцангуй тогтвортой байдал, газар нутгийн өргөн боломж, түүнчлэн сэрүүн уур амьсгалтай тул эрчим хүчний зардлыг бууруулах боломжтой зэрэг давуу талуудаараа дата төв байгуулах хүсэлтэй технологийн компаниудын анхаарлыг татдаг. Финландын цагдаагийн байгууллагаас Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд "Урьдчилсан мэдээллээр 'Tuike Finland Oy’ компанийн дата төвийн төслийн барилгын талбайд ус зайлуулах болон усны менежментийн асуудалд тодорхойгүй асуудлууд, дутагдлууд илэрсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэжээ. Финландын эрх баригчид одоогоор төлөвлөлтийн янз бүрийн шатанд байгаа нийт 145 шинэ дата төв байгуулах хүсэлтийг хянаж байгаа. Үүнд G...
Open article