“Эмнэлэг төвтэй” загвараас “Нийгмийн эрүүл мэнд төвтэй” тогтолцоо руу шилжүүлэх агуулга бүхий Эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
- Words
- 473
- Chars
- 3800
- AI summary
- Yes
MPs T. Munkhsaihan, P. Ganzorig, O. Saranchuluun and B. Kherlen submitted a revised draft Law on Health to parliament speaker S. Byambatsogt on October 30, 2026. The draft is meant to shift the health system from a hospital-centered model to a public health-centered one. The existing law was approved in 2011 and has been amended 31 times, and the text notes that this has left policy, regulation and implementation poorly aligned.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.30/ Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан, П.Ганзориг, О.Саранчулуун, Б.Хэрлэн нараас Эрүүл мэндийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл өргөн мэдүүлэв. Эрүүл мэндийн тухай хууль нь 2011 онд батлагдсанаас хойш нийт 31 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсны улмаас тус салбарын бодлого, зохицуулалт, хэрэгжилт хоорондын уялдаа хангалтгүй болж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдсэн аж. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 15 жилийн дараа ийнхүү эрүүл мэндийн салбарын “малгай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлж буйг дурдаад, хуулийн төсөлд цогц хэлбэрийн өөрчлөлтүүдийг хийж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах, чирэгдэл багасгах, санхүүгийн дарамтаас сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн бодлогоо тэргүүлэх чиглэл болгох чухал зохицуулалтуудыг тусгасныг онцлов. УИХ-ын дарга С.Бямбацогт, 2011 онд Улсын Их Хурлын гишүүн С.Ламбаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн батлуулж байсныг дурсав. Тэрбээр, иргэдийн эрүүл мэндийг өвдөхөөс урьдчилан сэргийлэх, биеийн тамир, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, з...
Open article