Төрийн айлчлалын үр дүн: Монгол Беларусийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас
- Words
- 1254
- Chars
- 9808
- AI summary
- Yes
Mongolian President Ukhnaagiin Khurelsukh made a state visit to Belarus on October 24–26, 2026, at the invitation of Belarusian President Alexander Lukashenko. The visit is presented as opening a new page in friendly relations and cooperation between Mongolia and Belarus. The material also gives the view of A. Batsetseg, a senior teacher and doctor at the National University of Mongolia’s School of Political Science, International Relations and Public Administration.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны аравдугаар сарын 24–26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын талаарх судлаачийн байр суурь болгон Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн ахлах багш, доктор А.Батцэцэг ийн нийтлэлийг хүргэж байна. Энэ нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Беларусь Улсад хийсэн анхны төрийн айлчлал юм. Монгол, Беларусийн хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосноос хойш хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл болон соёл хүмүүнлэг, шинжлэх ухаан, боловсролын хамтын ажиллагаагаар өргөжүүлэхэд айлчлалын гол зорилго чиглэсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцсон бөгөөд 2024 оны 6-р сарын 3-нд гарын үсэг зурсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгүүдийг солилцсон. Ингэснээр уг гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэж бо...
Open article