Цаазын ажиллагаанаас амьд үлдсэн Криста Пайк анхны мэдэгдэлдээ албаны хүмүүсийн “чадваргүй” байдлыг хурцаар шүүмжлэв
- Words
- 399
- Chars
- 2838
- AI summary
- Yes
Krista Pike, a Tennessee prisoner whose lethal injection execution failed, made her first public statement a month after the incident. In a Friday statement, she said her body still hurts constantly and she has difficulty speaking. Pike sharply criticized the "incompetence" of the officials involved and linked the incident to it.
Теннесси мужид үхлийн тарилгаар гүйцэтгэсэн цаазаар авах ажиллагаа нь бүтэлгүйтсэнээс хойш нэг сарын дараа ялтан Криста Пайк анх удаа олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Баасан гарагт тэрбээр одоогоор бие нь байнга өвдөж, ярихад хүндрэлтэй хэвээр байгааг мэдэгдсэн байна. Пайк энэ явдлыг холбогдох албан тушаалтнуудын "чадваргүй байдал"-тай холбон тайлбарлажээ. Тэрбээр цаазын ажиллагааны дараа үргэлжлүүлэн амьдрах тухай хэзээ ч төсөөлж байгаагүй бөгөөд тайвнаар үхэхэд бэлэн байсан хэдий ч эмнэлгийн орон дээр ганцаараа, юу болсныг ойлгохгүй сэрсэн тухайгаа дурссан байна. "Тэр шөнөөс хойш өвдөлт мэдрээгүй нэг ч хором алга. Бие маань өвдөж байна. Гар, алга, хоолой гээд бүгд өвдөж байна. Одоо ч ярихад хэцүү хэвээрээ. Гэхдээ энэ бол зөвхөн бие махбодын өвдөлт биш, сэтгэл санаа, сүнс минь ч бас өвддөг" гэж Пайк хэлжээ. 1995 онд 19 настай ангийн охин Коллин Слеммерийг атаархал, үзэн ядалтын улмаас найз залуугийн хамт хутгалж алсан хэрэгт буруутгагдсан 50 настай Пайкийг есдүгээр сарын 30-ны өдөр Теннеси мужийн шоронд пентобарбитал бодис ашиглан цаазлахыг оролдсон ч амьд үлдсэн юм. Пайк 18 настайдаа шүүхээс цаазаар авах ял сонссон бөгөөд ийм ял сонссон хамгийн залуу эмэгтэйчүүдийн нэг болж ...
Open article