⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет сүүлийн 50 жил ус уугаагүйгээ ярьж байжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
449
Chars
3151
AI summary
Yes
Full story

Warren Buffett has said he has not drunk a single glass of water since the 1970s. The investor recalled telling billionaire Bill Ackman about this, according to remarks Ackman made on an episode of the “Equity Mates Investing” podcast released this week. Ackman, who heads a private investment fund, said Buffett was invited to dinner at his home several years ago.

Домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 1970-аад оны үеэс хойш нэг ч аяга ус уугаагүй гэнэ. Энэ тухай 96 настай бизнесмэн нэг удаа тэрбумтан Билл Акманд ярьж байсныг тэр энэ долоо хоногт цацагдсан "Equity Mates Investing" подкастын дугаарт оролцохдоо дурсжээ. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Акманы хэлснээр хэдэн жилийн өмнө Баффет түүний гэрт оройн зоогт уригдаж байсан байна. Энэ үеэр тэр домогт хөрөнгө оруулагчийн хамгийн дуртай ундаа болох "Cherry Coke" (интоорын амттай Кока-Кола)-г бэлдээд байжээ. Акман зоогийн ширээний ард суухдаа Баффетаас энгийн ус уух уу, эсвэл хийжүүлсэн ус уух уу гэж асуусан байна. Баффет эелдгээр татгалзаж, харин өөрийн дуртай ундааг сонгосон гэнэ. "Би түүнээс 'Та ус уудаггүй юм уу?' гэж асуусан. Гэтэл тэр 'Билл, би 48 жилийн турш ус уугаагүй' гэж хариулсан” хэмээн Акман дурсжээ. Ус уудаггүй нь итгэмээргүй сонсогдож болох ч өнгөрсөн арванхоёрдугаар сард Berkshire Hathaway компанийг 60 жил удирдсаны эцэст гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж, өнгөрсөн есдүгээр сард төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн Баффет өдөрт таван лааз Кока-Кола уудгаараа алдартай хүн юм. Тэрбээр 2015 онд өөрийн биеийн "дөрөвний нэг хэсэг нь К...

Open article