⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Бразилаас Болсонаруг оргуулахад ямар үүрэгтэй оролцсоноо тайлбарлахыг АНУ, Аргентины эрх баригчдаас шаардаж эхлэв

ikon.mn ·Mongolia · world
Words
714
Chars
5247
AI summary
Yes
Full story

Flávio Bolsonaro, a right-wing senator and candidate who lost Brazil’s presidential election on Sunday, secretly fled to the United States, drawing international attention. He left as he was due to hand over his foreign passports under a Supreme Court ruling. Authorities in the US and neighboring Argentina took part in the operation. The US and Argentine authorities are now being asked to explain what role they played in his departure.

Ням гарагт Бразилд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан баруун жигүүрийн нэр дэвшигч, сенатор Флавио Болсонару эх орноосоо нууцаар АНУ руу дүрвэсэн нь дэлхий нийтийг шуугиулсан үйл явдал байлаа. Тэрбээр Дээд Шүүхийн шийдвэрийн дагуу гадаад паспортуудаа хураалгахаар болоод байхдаа ийнхүү оргосон юм. Уг ажиллагаанд АНУ болон хөрш Аргентины эрх баригчид оролцсон нь тодорхой болсон. Тиймээс дээрх улсуудын ерөнхийлөгч нар болох Дональд Трамп, Хавьер Милей нар уг үйл явдалд ямар үүрэг гүйцэтгэснээ тайлбарлах дотоодын дарамт шахалттай тулгарч эхэлжээ. Бразилын 45 настай сенатор Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад ялагдсанаасаа хойш хоёр хоногийн дараа эх орноосоо зугтсан юм. "Хавчлага миний төсөөлж байснаас ч эрт эхэлсэн" гэж сенатор Баасан гарагт Инстаграм сүлжээнд шууд дамжуулсан мэдэгдлийнхээ үеэр хэлжээ. Тэрбээр мөнгө угаасан хэрэгт холбогдуулан явуулж буй мөрдөн байцаалтын хүрээнд гадаад паспортуудаа хүчингүй болгуулсан тул эх орноосоо явахаар шийдсэн тухайгаа тайлбарласан байна. Гэрийн хорионд байгаа эцэг, ерөнхийлөгч асан Жаир Болсонарутой уулзаад гарч ирэх үед нь цагдаа нар түүний гадаад паспортуудыг хүчингүй болгос...

Open article