АНУ-ын тэргүүн хатагтайн зуучилсан хүмүүнлэгийн ажиллагааны үр дүнд Олешки хотын оршин суугчид Украинд ирж эхэлжээ
- Words
- 653
- Chars
- 4788
- AI summary
- Yes
Residents of Oleshky, a city under Russian control that has been affected by years of war, began arriving in Ukraine on Saturday. They are being evacuated through Belarus under a rare ceasefire agreement mediated by U.S. First Lady Melania Trump. Ukrainian President Volodymyr Zelensky commented on the arrivals, according to the report.
Олон жил дайны хөлд нэрвэгдэж, Оросын хяналтад байгаа Олешки хотын оршин суугчид Бямба гарагт Украин улсад ирж эхэлжээ. Тэднийг АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын зуучлалаар тогтоосон гал зогсоох ховор тохиролцооны хүрээнд Беларусь улсаар дамжуулан нүүлгэн шилжүүлж байгаа юм. Ерөнхийлөгч Володимир Зеленский "Одоогийн байдлаар Олешки хотын оршин суугч Украины иргэд Чернигов мужаар дамжин хилээр нэвтэрч эхлээд байна. Тэд бүгд шаардлагатай тусламжийг авах болно" гэж мэдэгдээд гал зогсооход зуучилсан АНУ болон тус улсын тэргүүн хатагтайд талархал илэрхийлжээ. Украины албаны хүмүүс нүүж ирсэн иргэдийг "Та нар ганцаараа биш", "Бид та нарыг сэтгэл зүрхээрээ тэврэн авч байна" гэсэн бичигтэй зурагт хуудас барин угтаж авсан байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өлсгөлөнд нэрвэгдэж, туйлдаж ядарсан оршин суугчдыг дайсагнагч талуудын хамтарсан хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд нүүлгэн шилжүүлсэн юм. Автобуснаас бууж ирсэн нэгэн настай эмэгтэй "Бид тамаас зугтаж ирлээ" хэмээн хэлжээ. Түүнийг Украины үндэсний далбаа болох хөх, шар өнгийн тугаар биеэ ороосон нэг эмэгтэй угтан авсан бөгөөд хоёулаа тэврэлдэн нулимс унагаж байв. Украины хүний эрхийн асуудал эрх...
Open article