Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, бурхан болоочдын чандар шүтээнийг Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ
- Words
- 437
- Chars
- 3428
- AI summary
- No
Буяны үйлчилгээ эрхлэгч Нью Семетри болон Улаанбаатар буян компаниуд хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишиг тогтоосон Самбалхүндэв буюу Далан давхрын хаалттай оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж, өнөөг хүртэл цэцэрлэгт хүрээлэнгийн арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Бурхан болоочдын дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, ар гэр, төрөл төрөгсөд нь эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх тайван тохилог орчин бүрдүүлэх зорилготой энэхүү төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд төслийн эхний үе шатанд оршуулгын газрын 10 га талбай дахь шарилыг нүүлгэн шилжүүлж, 2023 онд 14,323 бурхан болоочдын чандар шүтээнийг ар гэрийнхний оролцоотой, шашны зан үйлийг гүйцэтгэж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсөнд болон суваргад залж мөнхжүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын хүрээнд дурсгал хүндэтгэлийн хэсгүүд, явган зам, иргэдийн амрах суух талбай, гэрэлтүүлгийг тохижуулж, голт бор, гүйлс, далан хальс, шар хуайс, монос зэрэг мод, бут тарьсан. Ийнхүү хуучин оршуулгын газрын хэсгийг бурхан болоочдын дурсгалыг хадгалсан, иргэдийн эргэн дурсаж, хүндэтгэл үзүү...
Open article