Казахстан улсын хил дээр урт дараалал үүссэний улмаас Оросын тээвэрлэгчид Монголоор дайрсан замыг сонгох болжээ
- Words
- 275
- Chars
- 2149
- AI summary
- Yes
Kazakhstan has tightened border controls, sharply slowing cargo shipments that pass through the country toward Russia. Because of long queues at the Kazakh border, Russian carriers are choosing a route through Mongolia, and importers are switching to other paths. Small importers and retailers are suffering most, especially those who share a single truck with others.
Казахстан улс хилийн хяналт шалгалтаа чангатгасантай холбоотойгоор тус улсаар дамжин ОХУ-ыг чиглэдэг ачаа тээвэрлэлт эрс удааширч, импортлогчид өөр замыг сонгох болжээ. Үүний улмаас бага хэмжээний импортлогчид болон жижиглэн худалдаа эрхлэгчид, ялангуяа нэг ачааны машиныг бусадтай хуваалцдаг хүмүүс хамгийн их хохирол амсаж байгаа гэнэ. "Сүүлийн хоёр сарын хугацаанд ачаа тээвэр сугалаа шиг аз сорьсон зүйл боллоо" гэж есдүгээр сард Хятадаас гарсан гурван ачаагаа хүлээж байгаа автомашины сэлбэгийн худалдаачин ярьсан байна. Өмнө нь нийтдээ 20 орчим хоног үргэлжилдэг байсан тээвэрлэлт одоо Казахстаны хил дээр дунджаар 20 хоног хүлээдэг болсныг бусад импортлогчид мэдээлжээ. Казахстаны гаалийн ажилтнууд өнгөрсөн зунаас эхлэн Хятад, Киргизийн боомтуудад хяналт шалгалтаа эрчимжүүлснийг тээвэр зуучийн компанийн ажилтан мэдээлсэн байна. Тэд электрон бараа, машин механизм, автомашины бүтээгдэхүүн, дрон, онцгой хямд үнээр мэдүүлсэн барааны тээвэрлэлтийг илүү нарийн шалгадаг болсон гэнэ. Өрнөдийн хориг арга хэмжээнээс болгоомжилсон Хятадын давхар зориулалттай цахилгаан бараа үйлдвэрлэгчид Орос руу шууд бүтээгдэхүүн илгээх хүсэлгүй байгаа учраас тээвэрлэгчид хуурамч мэдүүлэг бүрдүүлэн Киргизстаны...
Open article