АНУ-ын өгсөн мэдээллийн дагуу Оросын албаныхан террорист халдлага төлөвлөж байсан өсвөр насны залууг баривчилжээ
- Words
- 365
- Chars
- 2833
- AI summary
- Yes
Russia's Federal Security Service (FSB) said Sunday that it had detained a suspect who may have been planning a terrorist attack at one of Moscow's major museums, acting on information from the United States. According to the FSB, the detained person is a Russian citizen and a minor. The FSB said the arrest was based on information provided by US law enforcement.
Москва хотын томоохон музейнүүдийн нэгэнд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж болзошгүй сэжигтнийг АНУ-аас өгсөн мэдээллийн дагуу баривчилснаа Оросын аюулаас хамгаалах алба (ФСБ) Ням гарагт мэдээлжээ. ФСБ-ийн мэдээлснээр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас өгсөн мэдээлэлд үндэслэн Оросын иргэн, насанд хүрээгүй этгээдийг баривчилсан байна. Тус байгууллага "АНУ-ын талаас өгсөн мэдээлэлд талархаж буйгаа" илэрхийлжээ. Бямба гарагт гаргасан аюулгүй байдлын сэрэмжлүүлэгтээ Москва дахь АНУ-ын элчин сайдын яам "Царицыно" музей-цогцолборт "олон хүний амь нас хохирох эрсдэлтэй, бодитой аюул заналхийлэл" байгаа талаар дурдсан байв. Оросын төв хэвлэлүүд уг сэрэмжлүүлгийн дараа тус газарт болох ёстой байсан хэд хэдэн арга хэмжээг цуцалж, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан талаар мэдээлсэн юм. Сэжигтэн этгээд TikTok сүлжээнд тактикийн хувцас өмсөж, "автомат зэвсэгтэй төстэй зүйл" барьсан зургаа нийтэлсэн байжээ. Мөн тэрбээр "Царицыно" музей-цогцолборт авсан зургуудаа "Би нэг газар олчихлоо" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байв. ФСБ-ийн мэдээлснээр уг өсвөр насны хүү Телеграмын неонацист сувгийг дагадаг байсан бөгөөд "өмнө нь гарч байсан террорист халдлага, олон хүний амь н...
Open article