Бутаны иргэд ирээдүйн шинэ хотын суурин дээр нэг өдрийн дотор 108 суварга босгожээ
- Words
- 420
- Chars
- 2968
- AI summary
- Yes
Bhutan, a Himalayan kingdom, is building a new Mindfulness City as part of a major project aimed at boosting economic growth. On Sunday, 108 stupas were erected at the site, with tens of thousands of volunteers taking part. Each stupa is 15 meters tall, and they stand near the Indian border at the future Gelephu Mindfulness City.
Хималайн нуруунд орших Бутаны хаант улс эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслийн хүрээнд тус улсад шинээр байгуулагдаж буй "Ухамсарт амьдрахуйн хот" (Mindfulness City)-ын суурин дээр Ням гарагт 108 суварга босгож, үүнд нь олон арван мянган сайн дурынхан оролцжээ. Тус бүр нь 15 метрийн өндөр эдгээр суваргыг Энэтхэгийн хилтэй ойролцоо, ирээдүйн "Гэлэфү ухамсарт амьдрахуйн хот" (Gelephu Mindfulness City) байрлах газрын голын эрэг дагуу 12 км урт талбайд нэгэн зэрэг босгосон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр шөнө дунд эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажилд 40,000 гаруй сайн дурынхан оролцсон бөгөөд тэд үүнийг "чулуу, шороогоор мөнхжүүлж, бодит хэлбэрт шилжсэн залбирал" хэмээн тодорхойлсон байна. Бутан улсад өргөн дэлгэрсэн Буддын шашинд 108-ыг ариун тоо гэж үздэг. Суваргын бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд тус улсын хүн амын бараг дөрөвний нэгтэй тэнцэх буюу 200,000 орчим хүн оролцжээ. Бутаны хаан Жигме Хесар Намгьел Вангчук ёслолын үеэр "Нэг өдрийн дотор 108 суварга босгож амжихгүй байх вий гэж миний санаа зовж байсан. Гэвч бүх зүйл амжилттай боллоо, үүнд би үнэхээр талархаж байна” хэмээн хэлсэн байна. Хааны санаачилгаар, Данийн архитекторуудын зураг төслөөр бүтээгдэж ...
Open article