⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Сахарын цөлөөс олдсон солир 4.1 тэрбум жилийн өмнө Ангараг гараг дээр үүссэнийг тогтоожээ

ikon.mn ·Mongolia · world
Words
661
Chars
4681
AI summary
Yes
Full story

A meteorite found in 2022 in the Sahara Desert in Mali formed at least 4.1 billion years ago in the Martian crust, scientists have determined. The reddish volcanic rock may be the oldest of 435 Martian meteorites found on Earth. It has been named “Teghaza 001.” The source description of the meteorite’s composition is cut off.

2022 онд Мали улсын Сахарын цөлөөс олдсон солир нь дор хаяж 4.1 тэрбум жилийн өмнө Ангараг гарагийн гадаргуугийн давхаргад (царцдаст) үүссэнийг эрдэмтэд тогтоожээ. Энэхүү улаавтар өнгөтэй, галт уулын гаралтай чулуулаг нь дэлхий дээрээс олдсон Ангараг гарагаас гаралтай 435 солирын дотроос хамгийн эртнийх байж болзошгүй гэнэ. "Teghaza 001" гэж нэрлэгдсэн уг солирын найрлага нь Ангараг гарагийн түүхийн эхэн үеийн орчны талаарх мэдээллийг өгч байна. Тухайлбал гадаргуу дээр шингэн ус байсныг нотлох шинэ баримтууд илэрсэн нь эртний Ангараг гараг дээр бичил биетүүд амьдрах боломжтой нөхцөл бүрдсэн байсан гэх таамаглалыг улам бататгажээ. Калифорни муж дахь НАСА-гийн “Jet Propulsion Laboratory” лабораторийн гараг ​​судлаач Ян Лю энэхүү солирыг "Ангараг гараг түүхийнхээ ихэнх хугацаатай харьцуулахад илүү дулаан, чийглэг байсан цаг үеийн гэрч" хэмээн тодорхойлсон байна. "Габбро" хэмээх том ширхэгт бүтэцтэй чулуулгийн төрөлд багтах энэхүү солирын химийн найрлагаас харахад тэрбээр Ангараг гарагийн гадаргуу дээр аажмаар хөрж, талстжих явцдаа устай харилцан үйлчлэлд орж байсан нь тогтоогджээ. Энэ нь Ангараг гарагийн хамгийн гадна давхарга болох царцдасны нэг хэсэг байсан хэдий ч гарагийн илүү гүн...

Open article