Бичил болон ЖДБ-ийг дэмжихээр ХААН Банк 210 сая ам.долларын санхүүжилт татлаа
- Words
- 498
- Chars
- 3818
- AI summary
- Yes
Khan Bank has raised $210 million in financing as part of a $300 million package approved by the International Finance Corporation, a World Bank Group member. The funds are aimed at micro, small and medium-sized businesses. The source says support targets women entrepreneurs, young entrepreneurs, and businesses operating in local areas and agriculture.
ХААН Банк Дэлхийн банк группийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-аас баталсан 300 сая ам.долларын санхүүжилтийн багцын хүрээнд 210 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид, залуу бизнес эрхлэгчид, орон нутаг болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалттай юм. Тус санхүүжилтийн 130 сая ам.долларыг ОУСК өөрийн эх үүсвэрээс, 70 сая ам.долларыг Абу Дабигийн арилжааны банк (Abu Dhabi Commercial Bank, ADCB) болон Дубайн арилжааны банк (Commercial Bank of Dubai, CBD) олгосон бол нэмэлтээр 10 сая ам.долларыг ОУСК-ийн валютын эрсдэлийг удирдах своп хэлцлээс гаргажээ. Олон улсын арилжааны 2 банкны хувьд ОУСК-ийн синдикат зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт гэдгээрээ онцлог үйл явдал болж байна. Түүнчлэн ОУСК нь Монголын арилжааны банканд анх удаагаа төгрөгийн санхүүжилт олгож байгаагаараа онцлог бөгөөд валют хоорондын своп хэлцлийн боломжийг давхар бүрдүүлснээр ХААН Банк гадаад эх үүсвэрээс үүдэх валютын ханшийн эрсдэлээ удирдаж, ...
Open article