⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Олон улсад хийсэн судалгаагаар сэтгүүлчдийн эсрэг хийсэн 10 гэмт хэргийн ердөө нэг нь л шүүхээр шийдэгддэг"

ikon.mn ·Mongolia · politics
Words
443
Chars
3209
AI summary
Yes
Full story

An international study found that only one in ten crimes against journalists is decided in court. The international day against impunity for crimes against journalists traces back to November 2, 2013, when two French journalists were killed in Mali while carrying out their duties. This year, many journalist deaths were recorded from drones or airstrikes.

2013 оны арваннэгдүгээр сарын 2-нд Мали Улсад Францын хоёр сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч байв. Үүнээс улбаалан уг өдрийг сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгон тэмдэглэх болжээ. Энэ жилийн хувьд дрон буюу агаарын довтолгооноос болж сэтгүүлчид амиа алдах явдал их бүртгэгдсэнтэй холбоотойгоор "Threats Evolve. Impunity Endures" буюу “Заналхийллийн хэлбэр өөрчлөгдсөөр, ял шийтгэлгүй байдал үргэлжилсээр” уриан дор зохион байгуулж буй. ЮНЕСКО -гийн тайланд дурдсанаар 2024-2025 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад 189 сэтгүүлч амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх үеийнхнээс 20 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2006 оноос хойш сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн хэргийн 86 хувь нь одоог хүртэл шийдэгдээгүй эсвэл мөрдөн шалгах ажиллагаа нь орхигдсон байдаг аж. Энэхүү өдөрт зориулсан олон талт уулзалтыг ЮНЕСКО -гийн дэмжлэгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөөх үндэсний сүлжээнээс өнөөдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд зохион байгууллаа. Уулзалтын эхэнд ЮНЕСКО -гийн Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга "ЮНЕСКО -гийн хариуцдаг нэ...

Open article