⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Малчид бэлчээр, усаа хамгаалж үлдэхийн тулд Нүүдэлчдийн "Улаан шугам" санаачилга боловсруулжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
462
Chars
3390
AI summary
No

Монгол малчид саяхан Армени улсын Ереван хотод болсон Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож, нүүдэлчдийн "Улаан шугам" санаачилгаа танилцуулж, туршлага солилцсон талаараа өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Нүүдэлчдийн "Улаан шугам" санаачилгын тухай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын малчин н.Нямхүү "Малчдын бэлчээр, ус, өвөлжөө хаваржаа зэргийг уул уурхай, шороон замын тээвэр үгүй хийж байгаа. Бэлчээрээ авч үлдэж, усаа хамгаалахгүй бол малчид тэсэж үлдэхэд бэрх. Зам тавьж, уурхай нээж байгааг шууд эсэргүүцээгүй ч бэлчээр нутгаа хамгаалж үлдэхийн төлөө "Улаан шугам" татаж, түүнээс цааш лиценз олгохгүй байхад уриалж байгаа юм" гэж тайлбарласан. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Өмнөговь аймгийн Борзонгийн говь иргэдийн нэгдлийн тэргүүн Ц..Ундармаа "Нүүдэлчдийн "Улаан шугам"-ыг боловсруулахдаа гурван сарын туршид малчидтайгаа уулзаж, санал бодлыг нь сонссон. Зовлон ярих биш зорилттой явъя гэсэн уриатайгаар бид ажилладаг. Борзонгийн говьд дэлхийд нэн ховор хар сүүлт, хулан, эмийн ургамлууд бий. Эдгээрийг хамгаалахын тулд уг хуралд оролцож, өөрийгөө мэдлэгжүүлсэн. Нүүдэ...

Open article