⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Улаанбаатарын агаарын бохирдлыг ₮14.9 их наядын санхүүжилтээр таван жилийн дотор 55% бууруулах төлөвлөгөөг танилцуулав

ikon.mn ·Mongolia · world
Words
847
Chars
6653
AI summary
No

Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Гадаад Харилцааны Яаманд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр 2026-2030 оныг хүртэл агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Баттүшиг дараах байдлаар танилцуулсан юм. Одоогоор төлөвлөгөөний төсөлд долоон бүлэг, 58 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд нийт дүнгээр 14.9 их наяд төгрөгийг төсөвлөх санал ирсэн байна. Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар УИХ-ын 53, 57, 119 дүгээр тогтоолын хэрэгжилт хангагдахаас гадна агаарын чанарын үзүүлэлтийг олон улсын стандарт түвшинд хүргэхээр зорьж байгааг тэрбээр хэллээ. Бүлгийг ерөнхий байдлаар нь харвал: Нэгдүгээрт хууль эрх зүйн стандартыг боловсронгуй болгох чиглэлээр 12 ажил Хоёрдугаарт хатуу түлшний хэрэглээг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалттай холбоотой есөн арга хэмжээ Гуравдугаарт цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхтэй холбоотой нийт 17 арга хэмжээ Дөрөвдүгээрт авто тээвэр буюу хөдөлгөөнт эх үүсвэрийн бохирдлыг бууруулах дөрвөн арга хэмжээ Тавдугаарт дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр 10 арга хэмжээ Зургаадугаарт агаарын чанарын хя...

Open article