⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ФОРМУЛА 1: 20 настай итали эр хамгийн залуу аварга боллоо

ikon.mn ·Mongolia · world
Words
217
Chars
1598
AI summary
Yes
Full story

Kimi Antonelli, a 20-year-old Italian driver, clinched this season’s Formula 1 title by finishing third at the Mexican Grand Prix, the 19th race of the season. He collected 380 points and became the youngest world champion in the history of motorsport. Four-time world champion Max Verstappen struggled early in the season. He performed strongly in three of the last four races and has 261 points.

Формула 1 авто уралдааны 19 дэх гараа буюу Мексикийн Гранпри уралдаанд Италийн 20 настай залуу эр Кими Антонелли гуравдугаар байр эзэлснээр энэ улирлын аварга боллоо. Нийт 380 оноо цуглуулсан Кими авто спортын түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болж байна. Улирлын эхэнд учраа олоогүй дэлхийн дөрвөн удаагийн аварга Макс Верстаппен сүүлийн дөрвөн гарааны гуравт нь өнгөлснөөр 261 оноогоор хоёрдугаарт жагсаж байгаа бол дэлхийд долоо түрүүлсэн Их Британийн Льюс Хэмилтон Мексикийн гараанд хоёрдугаар байр эзэлснээр 259 оноотой болов. Ийнхүү хоёр домогт тамирчинтай хамт шагналын тавцанд зогссон 20 нас, 68 хоногтой итали хүү түүхэнд нэрээ үлдээлээ. Италиас 73 жилийн дараа авто уралдааны аварга тодров. Тэртээ 1952-1953 онд Альберто Аскари "Ферарри" багийнхаа төмөр хүлгийн хамт хоёр жил дараалан түрүүлснээс хойш дахин итали хүн өнгөлөөгүй удсан юм. Мөн түүнээс өмнө хамгийн залуудаа аваргалсан амжилтыг Германы Себастьян Феттель 2010 онд 23 нас, 134 хоногтой тогтоож байв. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters аген...

Open article