⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ГОВЬ брэнд БНСУ-д “Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн №1 премиум брэнд” шагнал хүртлээ

ikon.mn ·Mongolia · culture
Words
378
Chars
2853
AI summary
Yes
Full story

GOVI JSC, which has a 45-year history of promoting Mongolian cashmere worldwide, became the first Mongolian brand to receive Forbes Korea magazine's “2026 First Trusted Premium Brands” award, described as the No. 1 premium brand trusted by consumers. Its products are made from fine, soft cashmere known as Mongolian white gold; the source says they are light yet warm and can be worn for a long time regardless of the season.

Монгол ноолуурыг дэлхийд таниулж буй 45 жилийн түүхт ГОВЬ ХК нь БНСУ-ын Forbes Korea сэтгүүлийн “2026 First Trusted Premium Brands” буюу “Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн №1 премиум брэнд” шагналыг хүртсэн Монголын анхны брэнд боллоо. Монголын цагаан алт гэгддэг нарийн, зөөлөн ноолуураар урласан ГОВЬ брэндийн бүтээгдэхүүн хөнгөн атлаа дулаан, улирлаас үл хамааран удаан хугацаанд өмсөх боломжтой чанараараа олон улсын хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр ирсний илэрхийлэл нь энэхүү шагнал болж байна. ГОВЬ 2025 онд БНСУ-д охин компаниа байгуулж, тус улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ойроос хүргэх боломжийг бүрдүүлсэн юм. АНУ, Герман, Их Британи, БНХАУ-ын дараа ГОВЬ ХК-ийн олон улсад байгуулсан тав дахь охин компани болж байв. 1981 онд байгуулагдсан ГОВЬ ХК нь ноолуураа малчдаас шууд бэлтгэж, угаах, ялгах, ээрэх, нэхэх, сүлжихээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагуудыг гүйцэтгэдэг үйлдвэрүүдийн нэг юм. Түүхий ноолуураас эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэдэг энэхүү нэгдсэн тогтолцоо нь чанарыг эхнээс нь хянаж, жинхэнэ Монгол ноолууран бүтээгдэхүүнийг хамгийн чанартайгаар хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгодог. ГОВЬ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачил...

Open article