⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

ikon.mn ·Mongolia · world
Words
244
Chars
1882
AI summary
No

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл уг заалт хэрэгжихгүй байгаа нь бүлгийн хурлаар энэ асуудлыг хөндөх шалтгаан болсон гэв. Мөн энэ асуудалд ажлын хэсэг байгуулах болсныг хэллээ. Хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга Ж.Баярмаа “1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэж маш тодорхой заасан байдаг. Мөн төрөөс хэвлэл мэдээллийн редакцын бодлогод хяналт тавьж болохгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр энэ хуулийн агуулга бүдгэрсэн байна. Төрийн байгууллагууд бүгд дэргэдээ хэвлэл мэдээллийн албатай болсон. Үүнээс болж хэвлэл мэдээллийн салбар төрийн албыг магтан дуулагч, эрх баригчдын алдааг хаацайлагч болж хувирсан байхыг үгүйсгэхгүй. Төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчхоод төрийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж, түүнд багтаагүй сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байна. ...

Open article