Оросын арми Украины тусламжийн төвийг бөмбөгдсөний улмаас 24 хүний амь үрэгдэв
- Words
- 304
- Chars
- 2265
- AI summary
- Yes
At least 24 people were killed in a Russian airstrike in Ukraine's southern Zaporizhzhia region, according to civil protection officials on Monday. Ukrainian President Volodymyr Zelensky said the strike hit a school in Komyshuvakha village where humanitarian aid was being distributed. He said five other people were wounded.
Украины өмнөд бүсийн Запорожье мужид Оросын агаарын цохилтын улмаас дор хаяж 24 хүн амиа алдсан тухай иргэний хамгаалалтын албаныхан Даваа гарагт мэдээлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хүмүүнлэгийн тусламж тарааж байсан Комишуваха тосгоны сургууль уг халдлагын бай болсон бөгөөд өөр таван хүн шархадсан тухай сошиал хуудсаараа мэдээлсэн байна. Тэрбээр энэхүү халдлагыг "Оросын зүгээс үйлдсэн туйлын аймшигтай үйлдэл" гэж тодорхойлоод тус тосгон өдрийн турш 10 гаруй удаа халдлагад өртсөнийг дурджээ. "Эхний агаарын цохилтын дараа дахин есөн удаа бөмбөгдөж, хүмүүсийн хоргодож байсан газрыг тусгайлан онилсон" гэж Зеленский бичсэн байна. Орон нутгийн цэргийн захиргааны тэргүүн Михайло Семикин нийт 27 хүн сураггүй алга болсон, тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Телеграм сувгаараа мэдээлжээ. Комишувахад үлдсэн оршин суугчид долоо хоног бүр тус сургуулиас хүмүүнлэгийн тусламж авдгийг Оросын тал мэдэж байсан тул үүнийг зориудаар онилсон цохилт гэж үзэж байгаагаа Зеленский илэрхийлсэн байна. Энэхүү халдлага нь "Орос улс мөргөлдөөнийг намжаахыг ч, бодит шударга ёсыг тогтоохыг ч хүсэхгүй байгаагийн дахин нэг нотолгоо юм” гэж тэр бичжээ. Өнгөрсөн долоо хоногт Олешки хотод хүм...
Open article