Нетаньяху АНУ-ын завсрын сонгуулийн дараа Иранд дахин довтлохоор Трампыг ятгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ
- Words
- 393
- Chars
- 2913
- AI summary
- Yes
Sources including two regional officials and a third person close to the information say Israeli Prime Minister Benjamin Netanyahu is pressing President Donald Trump to strike Iran again after the US congressional midterm elections. The report says a renewed war with Iran could give Netanyahu a chance to form an emergency government.
Бүс нутгийн хоёр албан тушаалтан болон мэдээлэлд ойр гурав дахь эх сурвалжийн мэдээлснээр Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өнөөдөр АНУ-д болох Конгрессын завсрын сонгуулийн дараа Иранд дахин довтлохоор ерөнхийлөгч Дональд Трампыг ятгаж байгаа гэнэ. Ираны эсрэг дайн дахин дэгдэх нь Нетаньяхуд онцгой байдлын үеийн засгийн газар байгуулах боломж олгож магадгүй болоод байгаа. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар тэр болон түүний хэт барууны үзэлт эвсэл парламентад олонхын суудлаа алдсан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн хугацаанд Ираныг дайнаар сүрдүүлэх, эсвэл яриа хэлэлцээний санал тавих гэсэн хоёр өөр байр суурийг ээлжлэн илэрхийлсээр ирсэн. Албаны эх сурвалжуудын хэлснээр дипломат хүчин чармайлт тодорхой ахиц дэвшилд хүрч, Катарын зуучлагчид өнгөрсөн долоо хоногт Ираны албаны хүмүүстэй хоёр үе шаттай уулзсан байна. Зуучлагчид тохиролцооны нэг хувилбарыг боловсруулж байгаа бөгөөд хэрвээ хэрэгжвэл Иран улс Ормузын хоолойд халдлагаа зогсоож, хариуд нь Ираны боомтуудад тогтоосон тэнгисийн бүслэлтээ АНУ цуцлах гэнэ. Энэ долоо хоногт яриа хэлэлцээ үргэлжлэх төлөвтэй байгааг тэд мэдээлжээ. Гурав дахь эх сурвалжийн мэдээлснээр Нетаньяху АНУ-ын засаг захирг...
Open article