⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Binance биржээс $6.3 тэрбумыг хулгайлснаа Умард Солонгос няцаалаа

ikon.mn ·Mongolia · world
Words
342
Chars
2574
AI summary
Yes
Full story

North Korean authorities denied that the country was involved in the theft of $6.3 billion from the Binance crypto exchange. Kim Yo Jong, a younger sibling of leader Kim Jong Un, called the accusation a malicious attempt by the United States to damage Pyongyang's reputation. The report also refers to the U.S. FBI, Secret Service and cybersecurity experts.

Умард Солонгосын эрх баригчид өнөөдөр өглөө тус улс Binance крипто биржээс $6.3 тэрбумыг хулгайлагдсан хэрэгт холбоотой гэх мэдээллийг няцаажээ. Удирдагч Ким Жон Уны төрсөн дүү Ким Ёо Жон энэхүү буруутгал нь АНУ-ын зүгээс Пёняны нэр хүндийг гутаах гэсэн "хорон санаат оролдлого" болохыг онцолсон байна. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо, Нууц Алба болон кибер аюулгүй байдлын шинжээчид түүхэнд гарсан хамгийн том хулгай гэгдэж буй уг хэргийг Умард Солонгосын удирддаг хакерууд үйлдсэн гэж үзэж байгаа юм. Тухайлбал уг халдлагыг төрийн дэмжлэгтэй "TraderTraitor" хэмээх хакеруудын бүлэглэл үйлдсэн нь тогтоогдсоныг дээрх байгууллагуудын шинжээчид мэдээлсэн. Холбооны Мөрдөх Товчоо салбарын түншүүддээ хандаж, дээрх бүлэглэлтэй холбоотой крипто данснуудаар хийгдэх гүйлгээг хаахад туслахыг уриалжээ. Ким Ёо Жон мэдэгдэлдээ "АНУ дахин БНАСАУ-ыг энэ хэрэгт холбож, улиг болсон аргаар өдөөн хатгалаа" гэсэн байна. Тэрбээр цааш нь "Дэлхийн өнцөг булан бүрд гарч буй бүх кибер гэмт хэргийг манай улс үйлдсэн мэтээр олон улсыг төөрөгдүүлж байгаа нь БНАСАУ-ын эсрэг чиглэсэн ноцтой улс төрийн өдөөн хатгалга юм" гэж мэдэгджээ. Гэхдээ Пёняны дэглэм сүүлийн жилүүдэд дэлхий дахинд гарсан хэд хэдэн томоохон кибер ха...

Open article