Түүхэн, өндөр түвшний харилцаагаа өнгөлж, тордох нь бидний үүрэг болоод байна
- Words
- 1288
- Chars
- 9819
- AI summary
- Yes
Mongolian President U. Khurelsukh made state visits to three European countries: Germany, Finland, and Belarus. The trips are described as historic. A series of overviews is being published about the consecutive visits to the three countries. The European trip began with Germany.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европ тивийн гурван улсад /Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс/ төрийн айлчлал хийв. Түүхэн хэмээн нэрлээд буй гурван улсад дараалан хийсэн айлчлалын талаарх тоймыг цувралаар хүргэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Европ дахь айлчлал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас эхэлсэн. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж байв. Түүнээс хоёр жилийн дараах хариу айлчлалыг Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойтой давхцуулсан нь зочлох хийгээд угтах дипломат ёслолыг илүү утга учиртай болгосон явдал байлаа. Монгол Улс, ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоож, харилцааны түвшнийг 2008 онд “Иж бүрэн түншлэл”-д хүргэсэн юм. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчийн 2024 онд манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа үүнээс ч өмнө буюу 1241 онд өнөөгийн Польшийн нутаг дахь Лигницийн тулалдаанаар эхэлж, 19 дүгээр зууны дунд үеэс Монгол судлалын чиглэлээр өр...
Open article