⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ЦЕГ: Мал хулгайлах 12 хэрэг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олголоо

ikon.mn ·Mongolia · sports
Words
390
Chars
2940
AI summary
Yes
Full story

Police have detected 12 livestock theft cases and returned 71 head of livestock to victims, according to the police report. The cases were handled under a nationwide operation called Mal Makh-2026, aimed at detecting, stopping and preventing livestock theft. A total of 273 officers worked at 138 checkpoints, including 63 in towns and settlements and 75 mobile checkpoints. Officers recorded 172 violations involving the transport of livestock or meat without electronic veterinary origin certificates.

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Мал мах-2026” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд хот, суурин газрын 63, хөдөлгөөнт 75, нийт 138 хяналтын постод 273 алба хаагч үүрэг гүйцэтгэж, мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэжээ. Мөн иргэдээс мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 86 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 12 хэргийг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олгосон байна. Тус арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий гурван иргэн урьдчилан үгсэн тохиролцож, хоёр азаргат хамаарах нийт 57 тооны адууг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлсэн. Түүнчлэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий хоёр иргэн 35 тооны сарлагийн үхэр хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна . Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгчид нь гол төлөв 18-55 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй болон туслах малчнаар ажилладаг хүмүүс байх бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл...

Open article