⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Жуан Муниер: Дүүжин тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсолт хийх зэрэг туршилт үргэлжилнэ

ikon.mn ·Mongolia · world
Words
271
Chars
1990
AI summary
Yes
Full story

A loaded test run has begun on the cable car line between Yarmag and the Kharkhorin shopping center, a route described as an 11-minute ride. Juan Munier, a construction engineer with the Pom group, said checks of the system's safe and reliable operation are continuing today with a cabin loaded to 750 kg. The tests include deliberately activating the system's motor brakes and safety brakes. Trials involving strong swinging of the cabin and sudden stops are also set to continue.

Яармагаас Хархорин худалдааны төв хүртэл 11 минут зорчих дүүжин замын тээврийн ачаатай туршилт эхэлжээ. Энэ тухай “Пом" группийн барилгын инженер Жуан Муниер "Дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааны шалгалт 750 кг жинтэй ачаа бүхий кабины туршилтаар өнөөдөр үргэлжилнэ. Энэ хүрээнд системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулах юм. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсолт хийх зэрэг тохиолдол гарна. Энэ бол системийн аюулгүй ажиллагааны туршилтын нэг хэсэг. Надаас ярилцлага авч буй хүмүүсийн асуулт болон олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллээс харахад гэнэтийн эвдрэл, гэмтэл осолд нэлээдгүй санаа зовж байгаа нь анзаарагдаж байна. Бид дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн, мөн зуны улиралд хэт халуун уур амьсгалтай улс орнууд зэрэг эрс тэс уур амьсгалтай улсуудад хэрэгжүүлж байсан. Эдгээр улсад ямар нэгэн аюул осолгүйгээр системүүд өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж байна. Манай төслийн бүх ажил стандартын дагуу, шат дараатай хийгдэж байгаа бөгөөд эхний туршилтууд амжилттай явагдаж байна. Ачаатай буюу 750 кг-ийн даац бүхий кабины туршилтуудыг амжилттай дуусгаснаар төслийн...

Open article