АЙЧИ НАГОЯ 2026: Тоёотагийн хотод алдраа цуурайтуулсан ТАМИРЧИД
- Words
- 384
- Chars
- 2784
- AI summary
- Yes
Japan's Aichi prefecture and Nagoya hosted the fifth Asian Para Games. The country's team competed in 10 sports with 44 athletes. It finished 14th in the medal standings with four gold, four silver and two bronze medals.
Япон Улсын Айчи муж орчмын болон Нагоя хотноо Азийн V пара наадам амжилттай зохион байгуулагдсан билээ. Шар тивийн шилдгүүд чуулсан тус тэмцээнд манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин хүч үзсэн юм. Улмаар манай тамирчид дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтайгаар медалийн чансаагаар 14 дүгээрт жагсав. Манай улс өмнө нь Азийн наадмаас хамгийн ихдээ 11 медаль зүүж байсан ч нэг наадамд хоёроос илүү алтан медаль авч байгаагүй. Тэгвэл Японд болсон тивийн олимпод пауэрлифтингийн төрлөөр хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, таеквондогийн төрлөөр хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдоч Л.Туруунаа нар алтан медаль хүртсэн билээ. Тэднээс гадна пара жүдогийн төрөлд Т.Сувд-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ, зээрэнцэг шидэлтийн төрөлд Ц.Доржзодов, байт харвааны төрөлд Д.Сэлэнгээ нар мөнгө, таеквондогийн төрөлд Х.Темирбек, байт харвааны эмэгтэй хос төрөлд тус тус хүрэл медаль хүртсэн юм. Нийт 1,538 медалийн төлөө тамирчид өрсөлдсөн бөгөөд 33 улс ямар нэгэн медаль хүртжээ. Медалийн чансаагаар БНХАУ илт давуу тэргүүлсэн. Урд хөршийн баг тамирчид 435 медаль "цуглуулахдаа" 207 алт, 117 мөнгө, 111 хүрэл түүжээ. Энэ удаагийн ...
Open article