$6.3 тэрбумыг хулгайлах ажиллагаанд хакерууд ажлын ярилцлага ашигласныг илрүүлснээ Binance мэдэгдэв
- Words
- 598
- Chars
- 4697
- AI summary
- Yes
Binance said it uncovered hackers who used job interviews as a cover to get into the company’s internal artificial intelligence tools. The company, which runs the world’s largest cryptocurrency exchange, said the hackers were behind the theft of $6.3 billion from the exchange. Binance described the attack as a carefully organized, multi-stage operation.
Binance биржээс $6.3 тэрбумыг хулгайлсан хакерууд ажлын ярилцлага авах нэрийдлээр хууран мэхлэх арга ашиглаж, компанийн дотоод хиймэл оюун ухааны хэрэгсэлд нэвтэрсэн болохыг илрүүлснээ тус компани мэдээллээ. Дэлхийн хамгийн том криптовалютын биржийг ажиллуулдаг тус компанийн мэдээлснээр хакерууд "нарийн зохион байгуулалттай, олон үе шаттай ажиллагаа"-ны дүнд системийнх нь хамгаалалтыг давж нэвтэрсэн байсан гэнэ. Тухайлбал тэд хортой программ хангамж ашиглан Binance-ийн инженерүүдийн компьютерт нэвтэрч, улмаар биржийн хэтэвчнээс олон тэрбум ам.долларын үнэ бүхий криптовалютыг гаргаж авах боломжийг олгох хэрэгслүүдийг хяналтдаа авчээ. Binance үүнийг "ноцтой бөгөөд маш нарийн зохион байгуулалттай халдлага" гэж нэрлээд "ийм зүйл болох ёсгүй байсан”-ыг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байна. Binance сошиал хуудсаараа мэдээлэхдээ хакерууд "нийгмийн инженерчлэл" (social engineering) буюу хүмүүсийн сэтгэл зүй, зан төлөвт тулгуурласан хууран мэхлэх аргад суурилан инженерүүдийг нь онилсон гэнэ. Энэ төрлийн халдлагад "фишинг" (phishing) зэрэг аргууд багтдаг бөгөөд хакерууд хүмүүсийг хуурч, хувийн нууц мэдээллээ өгөхөд нь хүргэснээр тухайн хүний данс руу нэвтрэхийг оролддог. Binance-ийн мэдээ...
Open article