Оросын бүх шатны сургуулиудын хоолны цэсээс пиццаг хасахыг Кремлийн бодлогыг дэмжигчдийн нэг уриалжээ
- Words
- 298
- Chars
- 2199
- AI summary
- Yes
A consistent supporter of Kremlin policy has called for pizza to be removed from cafeteria menus in schools at all levels across Russia. The appeal comes as Russia, amid geopolitical confrontation, looks for foreign threats and harm in as many areas as possible. Vitaly Borodin, who heads the public organization Federal Security and Anti-Corruption Fund, made the call.
Геополитикийн сөргөлдөөний улмаас Орос улсад гаднын аюул занал, хор хөнөөлийг байж болох бүх зүйлээс хайх болжээ. Тухайлбал Кремлийн бодлогыг тууштай дэмжигчдийн нэг тус улсын бүх шатны сургуулиудын цайны газрын хоолны цэсээс пиццаг хасахыг уриалсан байна. Холбооны Аюулгүй Байдал ба Авлигын Эсрэг Сан хэмээх олон нийтийн байгууллагыг тэргүүлдэг Виталий Бородин уг хоолыг Өрнөдийн "картон хайрцагт савласан зөөлөн хүч" (soft power) хэмээн тодорхойлжээ. "Мянган жилийн турш бидний эмээ нар уламжлалт бялуу, пирог хийж ирсэн атал одоо бидэнд кечуп түрхсэн Италийн хавтгай талхыг зарж байна. Итали улс бол манайд ээлгүй орнуудын жагсаалтад багтдаг бөгөөд Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж байгааг сануулъя” гэж тэр Телеграм сувгаараа мэдэгдсэн байна. Бородин өмнө нь ч гаднын нөлөөлөл байж болзошгүй гэж үзсэн зүйлсийнхээ талаар хууль сахиулах байгууллагуудад гомдол гаргадгаараа танигдсан нэгэн юм. Тэрээр хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, алдартнууд, либерал үзэлтнүүд, тэр ч байтугай Санта Клаусыг хүртэл Өрнөдийн хорлон сүйтгэх үйл ажиллагааны "агент"-ууд байж болзошгүй хэмээн буруутгаж байжээ. "Эхлээд пицца, дараа нь Хэллоуин гээд ... Ингэсээр байтал хүүхдүүд Оросын ганц ч хоолны нэр хэлж ч...
Open article