Hwasa, Crush нарын бүрэн хэмжээний тоглолт Улаанбаатарт болно
- Words
- 478
- Chars
- 3532
- AI summary
- Yes
Korean K-pop has been expanding beyond groups and dance performances, with R&B, Soul and independent artists gaining influence in the global music market. Hwasa and Crush, who represent different sides of that trend, will come to Ulaanbaatar on the 7th of this month. They will present a joint full-scale concert through HOT STAGE X K*Pop Masterz.
Солонгосын Кпоп хөгжим сүүлийн жилүүдэд зөвхөн хамтлаг, бүжгийн үзүүлбэрээр хязгаарлагдахгүй, R&B, Soul болон бие даасан уран бүтээлчдийн нөлөөгөөр дэлхийн хөгжмийн зах зээлд улам өргөжиж байна. Энэ урсгалын өөр өөр өнгө төрхийг төлөөлдөг Hwasa, Crush нар энэ сарын 7-нд Улаанбаатарт HOT STAGE X K*Pop Masterz тоглолтоор хүрэлцэн ирж, хамтарсан бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна. Hwasa: Кпоп хөгжмөөс олон улсын тавцанд K-pop-ийн эмэгтэй артистуудаас Hwasa-г ялгаруулдаг зүйл нь зөвхөн хоолойн чадвар биш. Тэрээр хөгжмийн салбарт тогтсон гоо зүйн хэвшил, эмэгтэй артистад тавигддаг хүлээлтэд нийцэхээс илүү өөрийн дүр төрх, уран бүтээлийн үзэл санааг тайзнаа илэрхийлдгээрээ танигдсан. Түүний “Maria”, “I Love My Body”, “NA” зэрэг бүтээлүүд энэ чиг хандлагыг тодорхой харуулдаг. Харин 2025 оны “Good Goodbye” дуу Hwasa-гийн карьерын олон улсын амжилтын шинэ хуудсыг нээсэн юм. Уг бүтээл Billboard Global 200 жагсаалтад 32 дугаарт хүрч, World Digital Song Sales жагсаалтыг тэргүүлсэн. Түүнчлэн жүжигчин Park Jung-min-тэй хамтран Blue Dragon Film Awards-ын тайзнаа үзүүлсэн тоглолт нь цахим орчинд өргөн тархаж, дууны амжилтад хүчтэй нөлөөлсөн. Hwasa 2025 онд анхны бие даасан Хойд Америкийн аялан т...
Open article