"Галаа эхлээд модоор асаагаад байгаа учраас тоосжилт, утаа нэмэгдэж байна"
- Words
- 299
- Chars
- 2075
- AI summary
- Yes
Households in the capital city's ger districts have used semi-coke fuel bought from China for two consecutive years, paying more than half a billion tugriks. The fuel was first used last year, and a council of scientists concluded that it produced less smoke and cut air pollution by about 30 percent compared with the previous year. Because of that assessment, semi-coke fuel is being purchased again this year. A headline on the report says that lighting fires first with wood is increasing dust and smoke.
Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдэд хоёр жил дараалан хагас коксон түлшийг хагас тэрбум гаруй төгрөгөөр БНХАУ-аас худалдаж авч хэрэглүүлж буй. Өнгөрсөн жил анх удаа хэрэглэсэн уг түлш нь утаа багатай, агаарын бохирдлыг өмнөх оныхоос 30 орчим хувиар бууруулсан гэж эрдэмтдийн зөвлөлөөс дүгнэж, хагас коксон түлшийг энэ жил дахин худалдаж авч байгаа билээ. Гэвч өглөө, оройдоо Улаанбаатар хотод утаа үнэртэх нь ихсэж байгаа. Агаарын чанарын тухай "Өнөөдрийн байдлаар агаарын бохирдол өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10-14 хувиар буурсан гэдэг тооцоололтой байна. Өглөө галаа асаах үеэр болон орой бас утаа нэмэгдэж байгаа. Энэ нь галаа эхлээд модоор асаагаад байгаа учраас тоосжилт, утаа нэмэгдэж байгаа зүйл байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаа 0.4 градусаар хүйтэн байгаа ч агаарын чанар тодорхой хэмжээнд сайжирч байгаа. Энэ өвлийн бид бүхний хүлээлт бол 5,000 айлыг хийн зууханд шилжүүлсэн, 280,000 тонн хагас кокс, угааж баяжуулсан нүүрснээс гаргаж авсан, хуучин шахмал түлшнээс арай чанартай, тоосжилт, хүхэр багатай 180,000 тонн шахмал түлшинд байна. Өвөл агаарын бохирдол өнгөрсөн жилийнхээс буурна гэдгийг анхнаасаа хэлж байсан. Ид өвлийн үеэр 11 дүгээр сарын 20-нд...
Open article