"Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна. Холбогдох бүх зардлыг хохиролд тооцно"
- Words
- 248
- Chars
- 1930
- AI summary
- Yes
A government meeting approved spending 629 million tugriks from the reserve fund to provide feed for wild animals in the unburned part of Nomrog's Darhan Tsaa zat Gazar (DChG). Work to assess the fire damage is still underway, with a final conclusion scheduled for the 16th of this month. Environment and Climate Change Minister Ts. Sandag-Ochir also commented on the fire.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нөмрөгийн Дархан Цаазат Газар(ДЦГ)-ын түймэрт өртөөгүй хэсэгт байгаа ан амьтдад идэш тэжээл тавьж өгөхөд Нөөц сангаасаа 629 сая төгрөг зарцуулахаар баталсан байна. Одоогоор түймрийн хохирлыг үнэлэх ажил үргэлжилж буй бөгөөд энэ сарын 16-нд эцсийн дүгнэлт гарах юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Нөмрөгийн ДЦГ-т 468 мянган га талбай шатсан. Түймэрт өртөөгүй багахан газарт ан амьтад нягтаршиж байгааг судалгааны баг мэдээлээд байгаа. Удахгүй цас орох төлөвтэй байгаа тул түүнээс урьтаж ан амьтдыг идэш тэжээлийн дутагдалд орохоос сэргийлэн биотехникийн арга хэмжээ авахад Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөгийг гаргахаар болсон. Ойрын хугацаанд биотехникийн буюу идэш тэжээл тавьж өгөх ажлыг зохион байгуулах үүргийг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт өгсөн тогтоол батлагдлаа. ДЦГ-ын гүнд долоон цэгт биотехникийн арга хэмжээ авахаар зураглалаа гаргасан. Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг тогтоох 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатарт буцан ирж, эхний тайлангаа яамны удирдлагад танилцуулаад байгаа. Хохирлын эцсийн үнэлгээг 16-н гэхэд тогтоосон байх хуулийн хугацаатай. Яамны зүгээс мэргэжлийн шинжээч, суд...
Open article