М.Мандхай: Жижиг дунд бизнесийг дэмжих нэрийдлээр ₮1.1 их наядын зээл өгнө гэнэ. ЖДҮ сан шиг болох эрсдэл байгаа шүү
- Words
- 414
- Chars
- 2877
- AI summary
- Yes
Mongolia's parliamentary Budget Standing Committee discussed the draft budget law for next year. MP M. Mandhai criticized a plan to borrow about one trillion tugriks from abroad and use it for concessional loans to small and medium-sized business operators. He warned that the scheme could end up resembling the SME fund.
Улсын Их Хурал (УИХ)-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Мандхай ирэх онд нэг их наяд төгрөгийн зээлийг гаднаас авч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл өгөх гэж буй асуудлыг шүүмжлэв. Тэрбээр "Төсвийн танилцуулга дээр чухал асуудал бичсэн байсан. Зарчмын зөрүүтэй санал ажлын хэсэгт гаргасан боловч ямар шалтгаанаар бүү мэд татагдсан байна. Энэ нь юу вэ гэвэл, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөр эхлүүлэх гэсэн. Төрийн банк 2026 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хуваарилах 100 тэрбум төгрөгийн ногдол ашгийг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр 300 сая ам.долларыг олон улсын зах зээлээс босгох юм байна. Үүний үр дүнд эдийн засагт шингээж, шинээр ажлын байр бий болгоно гэж оруулсан. Гэвч ингэж бичсэн байгаа нь хавсралт дээр шалгуур үзүүлэлт байхгүй. Хэдэн ажлын байр аль салбарт бий болгож, ямар бүтээгдэхүүн хийх гэж байгаа нь тодорхой бус. Зээлийн хүүгийн татаасыг үйлдвэрлэлийн бодит өсөлт, ажлын байр, экспорт, дотоодын худалдан авалттай уялдуулна гэсэн. Энэ хөтөлбөр дээр ямар ч тийм уялдааны нөхцөл байдал харагдсангүй. Бид энэ хүнд нөхцөл байдалд ...
Open article