⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ФОТО: Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний түүхт 120 жилийн ойг тохиолдуулан “Жаргаагүй нар" жүжгийг шинэчлэн толилуулна

ikon.mn ·Mongolia · world
Words
349
Chars
2551
AI summary
Yes
Full story

The historical tragic play Unhappy Sun will be staged at the State Academic Drama Theatre starting on the 5th of this month, marking the 120th anniversary of the birth of great writer D. Natsagdorj. The play is based on his life, works and historical biography. D. Natsagdorj, a poet, translator and founder of modern Mongolian literature, was born on November 17, 1906, in the Darkhan Chin Wang khoshuu of Tusheet Khan aimag.

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээл, түүхэн намтраас сэдэвлэн бүтээсэн “Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сарын 5-наас эхлэн Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа толилуулахаар болжээ. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, яруу найрагч, орчуулагч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар төрсөн, түүний мэндэлсний 120 жил энэ онд тохиож байна. Энэ жил Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа түүхэн цаг үе юм. Түүхт ойг тохиолдуулан Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулга "Жаргаагүй нар" жүжгийг толилуулахад бэлэн болсныг УДЭТ-ын Уран сайхны удирдагч, СТА Б.Хишигзаяа хэллээ. Мөн тэрбээр "Одоогоос 10 жилийн өмнө их зохиолчийн 110 жилийн ойд зориулж Д.Нацагдоржийн тухай жүжгийн зохиолын уралдааныг зарлаж байсан. Тухайн үед энэхүү уралдаанд Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол шалгарч, Ч.Түвшин найруулагчийн жүжгийг 10 жилийн өмнө тавьж байсан. Өдгөө ...

Open article