⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Азийн пара наадамд түүхэн амжилтаа үзүүлсэн баг тамирчдыг алдаршуулав

ikon.mn ·Mongolia · world
Words
343
Chars
2676
AI summary
Yes
Full story

Mongolia's National Paralympic Committee held a press conference to honor athletes who competed successfully at the Aichi Nagoya 2026 Asian Para Games. The event included committee secretary general and Paralympic bronze medalist B. Uugankhuu, Labor Hero U. Surenjav, Merited Athlete G. Bolor-Erdene, and a judoka identified as L.T. The judoka won a gold medal at the Asian Para Games.

Монголын Үндэсний Паралимпын Хороо (МҮПХ)-ноос "Айчи Нагоя 2026" Азийн пара наадамд амжилттай оролцсон баг тамирчдаа алдаршуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, паралимпын хүрэл медальт Б.Ууганхүү, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, пара наадмаас алтан медаль хүртсэн жүдоч Л.Туруунаа, ганцаарчилсан төрөлд мөнгө, багийн төрөлд хүрэл медаль зүүсэн байт харваач Д.Сэлэнгээ, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Оюун-Эрдэнэ, хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Ц.Доржзодов, жүдогийн төрөлд мөнгөн медаль авсан Т.Сувд-Эрдэнэ нар оролцсон юм. Монголын баг тамирчид энэ удаагийн пара наадмаас дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар 14 дүгээрт жагссан. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хурлын эхэнд Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ "Өмнө нь Ханжоугийн Азийн пара наадамд түрүүлсэн амжилтаа бататгаад анхны хошой алтан медальтан болсондоо баяртай байна. Бид бүгдийн ард тусалж дэмждэг олимпын таеквондогийн холбоо, Монголын Үндэсний Паралимпын Хороо, "Алдар" спорт хороо, тамирчдыг цалинжуулж дэмж...

Open article