Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлээр 160 автобус авна
- Words
- 245
- Chars
- 1813
- AI summary
- Yes
Ulaanbaatar Mayor B. Purevdagva announced that the city's 2027 budget will be submitted to the City Council on the 20th of this month. He said next year's budget focuses on reducing traffic congestion, cutting air pollution, and improving infrastructure. The mayor also noted that when traffic speed drops to 5 km/h, it is considered a 'zero' stop. The plan includes purchasing 160 buses next year to renew the public transport fleet.
2027 оны Улаанбаатар төсвийг энэ сарын 20-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-д өргөн барина гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв. Ирэх оны төсөв нь түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж байгааг онцоллоо. Хотын дарга Б.Пүрэвдагва "Замын хөдөлгөөний урсгал хурд 5 км/цаг болоход "0" зогсолт болсон гэж үздэг. Гэтэл аравдугаар сарын 26-нд замын хөдөлгөөний хурд 3 км/цаг болсон. Шатахуун түгээх станцуудын орчимд замын нэг, хоёрдугаар эгнээг дамнан оочер үүссэнээр хөдөлгөөн удааширч, нийтийн тээврийн зорчилтод саад учруулсан. Нийтийн тээвэрт учирч буй асуудлыг шийдэхийн тулд 13 чиглэлд 21 автобус нэмсэн. Богино эргэлтийн зургаан шинэ чиглэл нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар паркаа шинэчилнэ. Цахилгаан 60, хүүхдийн 40, дунд болон богино эргэлтийн 50 автобус авна. 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 20-нд НИТХ-д өргөн барина. Ирэх оны төсөв нь түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлд зориулагдана. Мөн 2027 онд их багтаамжийн тээврийг бодит болгоход үр дүн гаргахын төлөө байгаа. Одоогоор Sky Shuttle, хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх зэрэг ажил үргэлжилж байна. Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруу...
Open article