Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
- Words
- 966
- Chars
- 7033
- AI summary
- No
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой 2026 онд тохиож байгааг танилцуулгын эхэнд дурдсан юм. Их Эзэн Чингис хаан эдүгээгээс 800 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан их хаанаар өргөмжлөгдөж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг дахин нэгтгэн, Их Монгол Улсыг сэргээн мандуулсан байдаг. Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. Иймд дээрх түүхэн ойг тохиолдуулан Их Монгол Улсын түүхэн өв, Их Эзэн Чингис хааны суу алдар, төрт ёсны өв уламжлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, олон улсын хэмжээнд сурталчлах, эдийн засаг, нийгэм, соёлын эргэлтэд оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа хэмээн үзс...
Open article