Б.Мөнхбаатар: Сэлбэ хотын 113 блок орон сууцны барилгаас 15-ынх нь бүтээн байгуулалт огт эхлээгүй байгаа
- Words
- 292
- Chars
- 2120
- AI summary
- Yes
The Democratic Party group in the capital's Citizens' Representative Khural met and unified its position on whether next week's council session should consider a proposal to allow sales of apartments and parking in the Selbe Smart City project. The project covers 113 blocks and 8,575 apartments, financed by a 1.6 trillion tugrik foreign bond issued by the capital. B. Munkhbaatar said construction has not started at all on 15 of the 113 blocks.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, “Сэлбэ ухаалаг хот” төслийн орон сууц, авто зогсоолын борлуулалтыг эхлүүлэх эрх олгох саналыг ирэх долоо хоногт болох НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх эсэх тухай байр сууриа нэгтгэв. Сэлбэ хотын 113 блок бүхий 8,575 айлын орон сууц барих ажлыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 113 блокоос 15-ынх нь бүтээн байгуулалт огт эхлээгүй байгаа гэнэ. Энэ тухай “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар "Өнөөдрийн байдлаар 113 блок орон сууцнаас гурвын 1 багц буюу 11 блокийн барилгын ажил огт эхлээгүй байгаа. Энэ нь тендерт шалгарсан компанийн гэрээг цуцлах шүүхийн шийдвэр гарсантай холбоотой. Мөн газар чөлөөлөлтийн улмаас хоёр багцын хоёр, хоёр буюу 4 блок, нийт 15 блокийн барилгын ажил эхэлж амжаагүй. Цаашид Сэлбэ хот төслийг бүрэн гүйцэд санхүүжүүлэхэд 700 орчим тэрбум төгрөг шаардагдаж байгаа учраас орон сууцны борлуулалтыг яаралтай эхлүүлж, хөрөнгө оруулалтын мөнгөө олох зорилготой байгаа. Олон нийтийн бүс буюу төв зам дагуу худалдаа, үйлчилгээ явуулах барилгууд барих 4 га гаруй газар чөлөөлөгдөөгүй. Засаг даргын ...
Open article