Замын хөдөлгөөнд ноцтой саатал гарсны дараа эрх баригчид Сөүл хотын төвд марафон гүйлтийг хязгаарлахаар болжээ
- Words
- 383
- Chars
- 2879
- AI summary
- Yes
Complaints rose over road closures, noise, extra waste and disruption to residents' peace caused by a mass-participation marathon. In response, the Seoul city government said it will tighten oversight of marathons held in the city center. It specifically mentioned the schedules, routes and traffic changes for races to be held in 2027.
Бүх нийтийг хамарсан марафон гүйлтийн улмаас зам түгжирсэн, дуу чимээ, хог хаягдал нэмэгдсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдсан тухай гомдол өссөнтэй холбогдуулан Сөүл хотын захиргаа тус хотын төвд зохион байгуулагдах марафонуудад тавих хяналтыг чангатгахаар болжээ. Тухайлбал Сөүл хотын захиргаа 2027 онд болох уралдаануудын хуваарь, маршрут, замын хөдөлгөөний өөрчлөлт, аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөг хянан үзэхийн тулд хотын цагдаагийн удирдлагуудтай хамтран ажиллахаар болсноо Лхагва гарагт зарласан байна. Нарийвчилсан зохицуулалтыг арванхоёрдугаар сард зарлах гэнэ. Эрх баригчид ирэх жилийн арга хэмжээнд бэлтгэж буй зохион байгуулагчдаас дээрх зохицуулалтыг боловсруулж дуусах хүртэл оролцогчдыг бүртгэхгүй байхыг хүссэн байна. Хотын аялал жуулчлал, спортын товчооны захирал Чо Сон Хо "Бид олон оршин суугчдын эрүүл мэндэд оруулж буй марафоны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч байгаа ч хотын төвийн уралдааны улмаас үүссэн саад бэрхшээл сүүлийн үед бусдын санааг зовоосон асуудал болсон. Бид арга хэмжээг зохион байгуулагчдад санаачилга гаргаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна” гэж хэлжээ. Хамгийн сүүлд ийм асуудал Ням гарагт гарсан бөгөөд энэ ...
Open article