⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

“ЭНХ-МЭНД” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймагт 1,340 үзлэг хийж, 25 мэс заслын тусламж үзүүллээ

ikon.mn ·Mongolia · world
Words
412
Chars
3154
AI summary
Yes
Full story

The “ENKH-MEND” program, implemented jointly by Mongolyn Alt (MAC) LLC and the National Center for Maternal and Child Health, was carried out in Dundgovi aimag, the fourth province to host it. Under the program, 1,340 examinations were conducted and 25 surgical services were provided. Specialists from the National Center for Maternal and Child Health worked in 12 fields, including general surgery, kidney surgery, pediatric ear, nose and throat surgery, pediatric kidney and endocrinology, and pediatric cardiovascular care.

“Монголын Алт” (МАК) ХХК болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн хамтран хэрэгжүүлдэг “ЭНХ-МЭНД” хөтөлбөр дөрөв дэх аймаг болох Дундговь аймагт амжилттай хэрэгжлээ. Хөтөлбөрийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс засал, Бөөрний мэс засал, Хүүхдийн чих, хамар, хоолойн мэс засал, Хүүхдийн бөөр, дотоод шүүрэл, Хүүхдийн зүрх судас зэрэг чиглэлээр мэргэшсэн нийт 12 төрөлжсөн тасгийн 17 эмч, мэргэжилтэн Дундговь аймгийн Мандалговь хот, Баянжаргалан, Дэлгэрхангай сумдад дөрвөн өдрийн турш ажиллаж, эх, эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэлээ. Энэ хугацаанд нийт 1340 удаагийн үзлэг, оношилгоо хийснээс Мандалговь хотод 669, Баянжаргалан суманд 168, Дэлгэрхангай суманд 503 үзлэг хийлээ. Хүүхэд, нярайн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны явцад зүрхний хоёр хавтаст хавхлагын өөрчлөлттэй зургаан тохиолдлыг шинээр оношилж, шаардлагатай тусламж үйлчилгээнд хамруулах боломжийг бүрдүүлсэн юм. Хөтөлбөрийн өөр нэгэн чухал үр дүн нь эх, эмэгтэйчүүд болон хүүхдийн чиглэлээр нарийн мэргэжлийн нийт 25 удаагийн мэс засал амжилттай хийсэн явдал байв. Үүнд, Цавь, хуухнагийн ивэрхийн 3 мэс засал, Тээрхийн арьсны нарийсал засах 4 мэс засал, Шигдсэ...

Open article