Нийслэлийн авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд өнөөдрөөс хяналт шалгалт хийхээр болжээ
- Words
- 234
- Chars
- 1818
- AI summary
- Yes
A working group has been formed to assess the current use and management of parking in Ulaanbaatar, address urgent problems and propose further measures. Starting today, the group will carry out inspections through November 11. The checks cover paid parking and public-use areas on public roads and spaces.
Улаанбаатар хотын авто зогсоолын ашиглалт, менежментийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ. Тус ажлын хэсгээс өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийтийн эзэмшлийн зам, талбай дахь төлбөртэй болон нийтийн хэрэгцээний ил, төвлөрсөн авто зогсоолуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зогсоолын зөвшөөрөл, төлбөр, холбогдох стандартын хэрэгжилт, орц, гарцын нөхцөл байдал болон зөвшөөрөл олгосон газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхийг газар дээр нь шалган тогтоох аж. Ажлын хэсэгт Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Тээврийн цагдаагийн алба, “Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК-ийн албан хаагчид багтжээ. Тэд нийслэлийн авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох э...
Open article