АН: Засгийн газрыг Рио Тинтотой байгуулсан гэрээгээ ил болгож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хөрөнгө орлогын тайлангаа тавих ёстой
- Words
- 292
- Chars
- 2066
- AI summary
- Yes
The Democratic Party's parliamentary group held its regular Thursday briefing, with the party chair and group leaders taking part. Party chair O.Tsogtgerel said the party needed to set out a clear position on the issue of Oyu Tolgoi dividends. The Democratic Party called on the government to disclose its contract with Rio Tinto. It also said President U.Khurelsukh should submit his asset and income declaration.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Пүрэв гараг бүр зохион байгуулдаг мэдээллээ хийлээ. Энэ удаагийн мэдээлэлд тус намын дарга, бүлгийн дарга нар оролцов. АН-ын дарга О.Цогтгэрэл “Сүүлийн үед үүсээд байгаа олон асуудал дундаас Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлын талаар тодорхой байр суурийг хүргэх шаардлагатай байна гэж үзлээ. Оюутолгойн ногдол ашиг гэх асуудлыг бид улсаараа тойрч хэрэлдэж байна. Гэтэл хөшигний цаана үүнтэй холбоотой нэлээн хэдэн асуултын тэмдэг байна. Нэгдүгээрт, Оюутолгойн 3 их наяд төгрөг гэдэг нь ногдол ашиг мөн үү гэдэг дээр Засгийн газар тодорхой хариулт өгөх шаардлагатай байна. Хоёрдугаарт, энэ мөнгийг дараа жил өгнө гэдэг байр суурийг хөрөнгө оруулагч тал илэрхийлсэн үү гэдгийг тодотгох ёстой. Одоо явж байгаа мэдээллүүдийг нэгтгээд дүгнээд үзвэл Рио Тинто талаас албан ёсны байр суурь илэрхийлээгүй байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч талаас нэг удаагийн төлбөрийг Монголын Засгийн газарт санал болгосон байх талтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө талд нь нэг зүйлийг авахаар тохиролцсон байж таарна. Энэ нь юу вэ? Магадгүй "Онтрэ" буюу Оюутолгойн 30 хувьтай тэнцэх нөөц бүхий ордын наймаалцах асуудал явж байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл Рио Тинто одоо ...
Open article