Э.Товуудорж: Манай улсад дийлэнхдээ Турк улсаас хар тамхи, мансууруулах бодис орж ирж байна
- Words
- 403
- Chars
- 2975
- AI summary
- Yes
Mongolia’s Police General Agency held a press conference to report on crime resolution as of November. At the briefing, Col. E. Tovuudorj, head of the police anti-drug department, said 455 crimes involving 518 suspects had been detected as of November. He also said most illegal drugs entering Mongolia come from Turkey.
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохин байгуулж, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх гэмт хэрэг шийдвэрлэлтийн талаараа мэдээллээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж дараах мэдээллийг танилцуулав. Тэрбээр "Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 518 эзэн холбогдогчтой 455 гэмт хэргийг илрүүлж, 134,825 хүн нэг удаад хэрэглэх хэмжээний бодис, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон. Ингэснээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад илрүүлсэн хэрэг 1.8, холбогдогч 1.4, бодис 1.5 дахин өссөн үзүүлэлт гарав. Энэ гэмт хэрэгт хүн, хуулийн этгээдээс гомдол гаргаж ирдэггүй. Цагдаагийн байгууллын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид илрүүлдэг онцлогтой. Гадаад зах зээлд нийлүүлэлтийн таслан зогсоох зорилгоор улсын хэмжээнд 40 хүнийг интерполын шугамаар эрэн сурвалжилж зарласан. Энэ оны байдлаар улаан булантад зарласан долоо, хөх булантад зарласан 13, нийт 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Эрхзүйн харилцан туслалцааны хүрээнд авч ирэхээр ажиллаж байна. Энд нэмж дурдахад Монгол Улсын 43 иргэн гадаад улсад ял шийтгэл эдэлж байна. БНХАУ 29, БНСУ-д найм, ОХУ-д нэг, ХБНГУ-д хоёр, Вьетнам улсад нэг, Япон улс...
Open article