Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна
- Words
- 403
- Chars
- 3022
- AI summary
- Yes
D. Gansaruul, who initiated a public petition calling for a law on burials, says he has been threatened. He reported the threats to the General Police Department and asked it to investigate a group of people. According to him, the threats included being burned and being taken to Bayan-Ulgii to be cremated.
Оршуулгын тухай нийтийн өргөдөл санаачлагч иргэн Д.Гансаруул заналхийлэлд өртөж байгаа асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-т гомдол гаргасан талаараа мэдээллээ. Тодруулбал оршуулгын асуудлыг хөндсөний дараа түүнийг “шатаана”, “Баян-Өлгийд аваачаад чандарлана” хэмээн заналхийлсэн бүлэг этгээдүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсанаа хэлж байлаа. Одоогоор "Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе" нийтийн өргөдлийг 100,000 хүн дэмжиж, гарын үсэг цугласан байна. Иргэн Д.Гансаруул хэлэхдээ "D-Parliament дээр оршуулгын тухай хуультай болох өргөдлийг санаачилсан. Энэхүү өргөдлийг УИХ, парламентын түвшинд хэлэлцэж байгаа. Одоо ажлын хэсэг байгуулах шат руугаа орсон. Өнгөрсөн Баасан гарагт Өргөдлийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд уншиж танилцуулан асуултад хариулсан. Тэр үеэс эхлээд цахим орчинд намайг заналхийлж, харааж доромжилсон маш олон сэтгэгдэл бичиж байна. Баасан гарагийн чуулганы хуралдаан дээр хэлсэн бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “бид чамайг шатааж үнс болгоно” гэж сүрдүүлж заналхийлсэн. Миний хувийн хаяг болон цахим орчинд нийтлэгдсэн видеоны сэтгэгдэл хэсэгт цочирдохоор хэмжээний үг өгүүлбэр ...
Open article