Б.Пүрэвдагва: Ойрын хугацаанд хэрэгжих боломжгүй төслийн нэгжүүдийг татан буулгана
- Words
- 418
- Chars
- 3112
- AI summary
- Yes
B. Purevdagva said project units that cannot be implemented in the near term will be liquidated. An international open tender worth 181 billion tugriks was announced on February 29, 2024, to select a company to provide consulting services and prepare the work assignment and technical specification for a high-capacity transport, or metro, project in Ulaanbaatar.
Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах ₮181 тэрбумын төсөвт өртөгтэй олон улсын нээлттэй тендерийг 2024 оны хоёрдугаар сарын 29-нд зарлаж байв. Ингээд дөрвөн сарын дараа буюу 2026 оны зургаадугаар сарын 11-нд тендерт дөрвөн компани оролцсоноос БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd шалгарсан болохыг нийслэл хотын тухайн үеийн дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар метро төслийг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болсныг хотын одоогийн дарга Б.Пүрэвдагва НИТХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцох үеэрээ танилцуулав. Тэрбээр "Техник, Эдийн Засгийн Үнэлгээ(ТЭЗҮ), түүнд суурилсан нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нарийвчилсан нөлөөллийн үнэлгээ, хөрөнгө санхүүтэй холбоотой схемийг угсарч байж төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болдог. Тухайлбал ЖАЙКА-ийн 2013 оны ТЭЗҮ-д суурилсан метро төсөл. Тус төсөлд зөвлөх үйлчилгээ авчихсан. Өнөөдрийн байдлаар метро төсөлд 59 тэрбум төгрөгийн зардал гарсан, “Духуа Инженеринг” компанитай 156 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Тэгсэн мөртөө санхүүгийн тодорхой схемгүй, Засгийн газраас...
Open article